{"product_id":"бадамлянхуа","title":"Бадамлянхуа","description":"\u003cp\u003eАриун нандинийн бэлгэдэл Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдсэн, улаан номонд бүртгэлтэй бадамлянхуа цэцэг. Энэхүү цэцэг нь дэлхийд ховорд тооцогддог бөгөөд бүрхэг өдөр дэлбээгээ нээдэггүй, замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Иймээс лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүний билгэдэл байсаар иржээ.\u003cbr\u003eЛянхуа дэлбээ навч нь хир тоос өөртөө үл халдаах чадвартай нь шинжлэх ухаанаар тогтоогдсон бөгөөд Бурхан багш, Лянхуа цэцэгний навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдолгоог, гэгээрсэн төрөлхтөний хорвоогийн дур хорхойсол, буртаг огтхон ч үл автан орших чадвартайг олонтаа зүйрлэсэн байна. Бурхадыг лянхуа цэцгэн дээр гишгэснээр ч дүрсэлдэг.Буддизмд, Бадамлянхуа цэцгийг дээдлэн биширдэгийн учир нь энэ биз ээ.\u003cbr\u003eУсны мандалд цэцэглэдэг усны ургамал байдаг ч ганцхан бадамлянхуа цэцэг л өөрийн хүчирхэг ишээрээ, усны мандал дээр 8-12 инч өндөрт цоморлигоо дэлгэдэг цорын ганц ургамал юм.\u003c\/p\u003e","brand":"UB CANVAS ART","offers":[{"title":"Default Title","offer_id":49644186927319,"sku":null,"price":110000.0,"currency_code":"MNT","in_stock":false}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0841\/3819\/7207\/files\/7778DA79-641C-40E6-85D8-4EAC836067F0.jpg?v=1787764556","url":"https:\/\/ubcanvasart.com\/products\/%d0%b1%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc%d0%bb%d1%8f%d0%bd%d1%85%d1%83%d0%b0","provider":"UB CANVAS ART","version":"1.0","type":"link"}